card
Бидний тухай

Бидний тухай

Манай компани 2003 онд “Цэц зам травел” нэртэйгээр гадаадын жуулчдыг автомашин болон мотоциклоор эх орны үзэсгэлэнт газруудаар аялуулж, мөн гадаад дотоод худалдаа эрхлэх зорилгоор байгуулагдсан.

2012 оны 4 сард үйл ажиллагаагааныхаа хүрээг тэлж хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр дүрмийн сангаа нэмэгдүүлэн 4 гишүүнтэйгээр “Цэц Зам Пласт” ХХК болон өргөжсөн билээ.

 2012 оны 5-р сараас эхлэн ажилтнуудаа сурган мэргэшсэн чадварлаг багтай болж  өнөөг хүртэл ус ундаа, жүүс, шар айрагны хуванцар савны бэлдцийг үйлдвэрлэж, ажилтнуудаа эрүүл аюулгүй, тав тухтай орчин нөхцөл, байнгын ажлын байраар хангаж, нийгмийн хариуцлагын үүргээ нэр төртэй биелүүлж тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай компани 2003 онд “Цэц зам травел” нэртэйгээр гадаадын жуулчдыг автомашин болон мотоциклоор эх орны үзэсгэлэнт газруудаар аялуулж, мөн гадаад дотоод худалдаа эрхлэх зорилгоор байгуулагдсан.

2012 оны 4 сард үйл ажиллагааныхаа хүрээг тэлж хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр дүрмийн сангаа нэмэгдүүлэн 4 гишүүнтэйгээр “Цэц Зам Пласт” ХХК болон өргөжсөн билээ.

 2012 оны 5-р сараас эхлэн ажилтнуудаа сурган, мэргэшсэн чадварлаг багтай болж  өнөөг хүртэл ус ундаа, жүүс, шар айрагны хуванцар савны бэлдцийг үйлдвэрлэж, ажилтнуудаа эрүүл аюулгүй, тав тухтай орчин нөхцөл, байнгын ажлын байраар хангаж, нийгмийн хариуцлагын үүргээ нэр төртэй биелүүлж тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид хуванцар савны бэлдцийг технологийн дагуу олон улсын чанар, стандартад нийцүүлэн захиалагч болон хэрэглэгчдийнхээ шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж хүлээлгэн өгдөг билээ.

Манай компани олон улсын чанарын стандартаар баталгаажсан Итали улсын PPS-300 маркийн бүрэн автомат машиныг ашиглан жилдээ 0,33-2,5 литрийн багтаамж бүхий 100 орчим сая ширхэг хуванцар савны бэлдцийг үйлдвэрлэж байна. 2017 оны 11 сараас Хятад улсын HAITAI брэндийн HTW 200/JD маркийн бүрэн автомат машиныг ашиглан 28мм PCO1810 стандартын амсартай бэлдцэнд тохирсон хуванцар савны бариулыг жилдээ 25 сая орчим үйлдвэрлэдэг. Түүнчлэн айраг, сүү бусад шингэн бүтээгдэхүүн савлах 0,5л болон 2,5литрийн багтаамж бүхий сав үлээж захиалагчиддаа нийлүүлдэг юм.

Манай компани мэргэшсэн  чадварлаг 30 гаруй ажилтнуудтай бөгөөд  1600м2 талбай бүхий  хөдөлмөр, аюулгүй  ажиллагаа болон эрүүл ахуйн шаардлага хангасан оффис, үйлдвэрийн байр, лаборатори, цайны газар,  хувцас солих өрөө, шүршүүр,  бялдаржуулах өрөө,  түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний агуулахтай.

2020 оноос эхлэн олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ.

Бид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Монголын үндэсний ууган үйлдвэр “АПУ” ХК, “Арвайн үндэс” ХХК болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд нийлүүлж байна.

Бид баялаг бүтээгч, үнэлэмж өндөртэй Монгол хүнийг бүтээх зорилгоор ажиллаж байгаа шилдэг хөдөлмөрч хамт олон.

ЧАНАРЫН БОДЛОГО (2020-2023 он)

Холбогдох хуулийн болон зохицуулалтын шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулж, Харилцагчийнхаа сэтгэл ханамжид нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь “Цэц Зам Пласт” ХХК-ий  чанарын бодлого болно. Бид эдгээр шаардлагыг ханган биелүүлэхийн тулд үйлдвэрлэлийн бүхий л процесст чанарын хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэн байнгын мониторинг хийж, чанарын удирдлагын тогтолцоогоо тасралтгүй сайжруулж ажиллана.

Бид дээрхи бодлогыг хангахын тулд:

  1. Чанарын Удирдлагын Тогтолцоогоо ISO 9001:2015 стандартын шаардлагад нийцүүлэн тасралтгүй сайжруулж байх болно.
  2. Өөрийн бүх үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн процесс, бэлтгэн нийлүүлэгчээ хянаж байх болно.
  3. Сонирхогч талуудынхаа хүлээлт шаардлагад бүрэн нийцэж, ил тод,  нээлттэй, хүртээмжтэй эргэх холбоо бүхий харилцааг сахиулна.
  4. Ажилтнуудынхаа ур чадварыг байнга хөгжүүлж, мэргэжлийн түвшинд үйл ажиллагаагаа явуулна.
  5. Үйл ажиллагаандаа байгаль орчинд ээлтэй арга, техник технологийг нэвтрүүлэхийг зорьж, бүтээлч санал санаачлагыг дэмжиж ажиллана.
  6. Чанарын бодлого болон зорилтуудыг компаний бүх түвшинд хэрэгжүүлэх, түүнд шаардагдах нөөцөөр хангах нь  дээд удирдлагын үүрэг байх болно. Энэхүү бодлогыг цаг ямагт хэрэгжүүлж ажиллах нь нийт ажилтнуудын үүрэг ба үр дүнтэй тасралтгүй хамтран ажиллах нь бүх шатны менежерүүдийн үүрэг байх болно.

 

Энэхүү үүрэг амлалт нь Байгууллагын Эрхэм Зорилго, Алсын Хараа, Үнэт Зүйлстэй салшгүй холбоотой бөгөөд бидний тасралтгүй хөгжил ба амжилтын үндэс байх болно